Monday, October 17, 2011

"Торгууд нутаг" дууны үг

Торгууд ястан бол эрт дээр үеэс
түүхийн болон ястны хувьд олон саад бэрхшээлийг даван туулж ирсэн ард түмэн билээ. Тийм дээ  ч  өдгөө торгууд ястанууд Монгол улс, ОХУ, болон БНХАУ-ын газар нутагт амьдарч байна. Цаг хугацааны болоод газрын холд байгаа хэдий ч тэднийг нэг соёл, зан заншил нэгтгэж байдаг байна. Үүний нэг тод жишээ бол энэхүү "Торгууд нутаг" хэмээх дуу юм. 
Торгууд күмүүс  наараан сууж үүг сонсийт танаахсын дуун билээл

Торгууд нутаг (дуу)

Өндөр өндөр ууландаа
Өнгийн будан татна даа
Өсөж төрсөн торгууд нутаг
Өнө л мандаа л санагдана даа
            Давхар давхар ууландаа
            Дангийн будан татна даа
Далай их торгууд нутаг
Дандаа манд л санагдана даа
Хар хээр морь минь
Хазаар даран сэвэлзэнэ дээ
Ханагар их торгууд нутаг минь

Хавар намар санагдана даа 

No comments:

Post a Comment

Та хэрвээ манай сайт -д бүртгэлгүй, эсвэл @Gmail.com -д бүртгэлгүй бол та Comment as -руу орж Name/URL -ыг сонгож Name -дээр нэрээ бичиж,URL -дээр юуч бичэхгүй Continue дарж сэтгэгдэлээ бичиж болно.