Булган сум 1931 онд Монгол Алтайн давааны чанад Булган голын хөвөөнд байгуулагдсан юм.
Нийслэл Улаанбаатараас 1855 км, аймгийн төвөөс 385 км алслагдсан, Баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг. БУЛГАН СУМЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТОВЧ ТҮҮХ Манжийн захиргааны үед одоогийн оршиж байгаа нутаг дэвсгэр дээр “Вангийн чуулган тамгатай” таван суман торгууд оршиж байжээ. Үүнд:
1.Вангийн суман
2.Авжийн суман
3.Багшийн суман
4.Бэйсийн суманУрианхай 7.6%
5.Тайжийн суман
Тэр үед Вангийн чуулганыг Шээрэндорж вангийн 5 дахь үеийн Мишигдорж ван захирч байжээ.
Ардын хувьсгалын өмнөхөн вангийн суманг Намжаа ван, Бээсийн суманг Магсар бээл, Тайжийн суманг Өлзий тайж, Хошууд засгийг Аюурсид нар тус тус захирч байсан байна.
Хошууд нь торгуудын суманд багтаж байгаагүй бөгөөд хожуу Ижил мөрнөөс Цээнэ хэмээх хатнаар ахлуулсан 70 өрх, Дөрвөд далай хааны нутгаас 30 өрх угсаа удмаа дагаж нүүдэллэн ирж Засаг тогтоон вангийн чуулганы захиргаанд орсон түүхтэй/.
Ардын хувьсгалын эхэн үед Намжаа ноён өөрийн захирч байсан 3 сумын /Ван , авж, багш/-гийн ард иргэдийг дагуулан дүрвэж одоогийн Хятад улсын нутаг Өргөн хоо, Шоолонхүү, Саньтай, Жимсайр, Даачаан зэрэг газруудад очиж нутаглаж байгаад Монголын Засгийн газраас явуулсан бодлогыг дагаж 1944 онд Булган нутагтаа эргэн ирж суурьшжээ.
Булган сум 1926 онд Чандмань уулын аймаг байх үед “Булган мандал –Бүрэнхайрхан уулын хошуу” нэртэй байгуулагдаж Тамгын даргаар Ач залан гэгчийг, нарийн бичгийн даргаар Жаргалсайхан /Хожим улсын бага хуралд дэвшиж ажиллаж байсан / гэгчийг тус тус томилон ажиллуулжээ.
1931 онд Чандмань уулын аймаг Увс, Ховд гэсэн хоёр аймаг болон салсан үед Булган сум болгон өөрчилж даргаар нь Рэнжээний Ядамыг томилсон байна. Ховд аймгийн ястан угсаатнууд
Ястан угсаатан эзлэх хувьХалх 24.7%
Захчин 24.9%
Казах 11.5%
Торгууд 8.1%
Өөлд 7.5%
Дөрвөд 6.0%
Мянгад 4.9%
Бусад 2.0%
Түүх
Булган сум нь 1931 онд Монгол Алтайн давааны чанад Булган голын хөвөөнд байгуулагдсан. Хүн амХүн ам нь 10000 орчим, үүнээс 80% гаруй нь торгууд ястан.
Аж үйлдвэр, соёл боловсролАмьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээ юм. Тус сум мах, өөх, ноосны чиглэлийн хонь, ямаа, махны чиглэлийн үхэр голлосон 134 мянган толгой малтай. Булган голын хөндийд 1000 шахам га усалгаатай тариалан эрхлэж гурилын түүхий эдээ өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ хил худалдаа хийдэг 2 боомттой. Одоо Булган сум 70 гаруй мэргэжлийн багш, 110 гаруй ажилчинтай, 1900 гаруй сурагчтай 11 жилийн сургууль, 30 орчим их эмч, 50 гаруй ажилчинтай сум дундын эмнэлэг, соёл урлаг, тээвэр, эрчим хүч, худалдаа эрхэлдэг 40 гаруй байгууллагатай.
Байгаль цаг уурӨвөл 35.5-40 хэм хүртэл хүйтэрч, зун намарт 38-40 хэм хүрдэг. Булган гол 100 гаруй км урсана. Алгана, цурхай, хадран загас, дэлхийд ховордсон Алтайн минж нутаглана. Цоохор, Гашуун нуур, Хагшаал, Аавдай, Баянгол, Индэрт зэрэг 50 гаруй гол горхи Булган голд цутгана. Булган нутаг вансэмбэрүү, шар мод, нохойн хошуу, алтан гагнуур, чийр, чихэр өвс, хулангийн ундаа, таван салаа зэрэг эмийн ургамалтай.
Алдартнууд:Монгол улсын баатарБаясгалангийн Бадам Энхийн Шилэг
Хөдөлмөрийн баатар ;Р.Лувсан Ж.Отгонцагаан Ж.Батлай
Х.Түвшин Р.Хашбаатар Б.Баадай
М.Бааст
Ардын багш : Х.Бадамсэд
Гавъяат ;З.Жавлай Ч.Сэнгээрэй Ө.Шаравхаан
О.Шагдаржав Т.Дорж М.Намхай
Б.Цэрэнжав П.Очир Б.Дугараа
М.Албанч А.Шагдарсүрэн Б.Сүхтэй
Отгоншар эмч
ДайчидБатжаргалын Дүгэр Батбаярын Дүгэр Баарайн Чулуудай
Хонгойн Чойрог Гашгайн Чэтгээ
Нохоодойн Магдаа Самайн Мэндээ Сүхравдангийн Чой
Батын Ишгэн Раашийн Хорлоо Батмэндийн Бүрэнтөгс
Ишгэний Зодов Авираан Чулуундай Болдын Бат
Магнаан Маргаажаа Төмөрцогтын Амарзаяа
No comments:
Post a Comment
Та хэрвээ манай сайт -д бүртгэлгүй, эсвэл @Gmail.com -д бүртгэлгүй бол та Comment as -руу орж Name/URL -ыг сонгож Name -дээр нэрээ бичиж,URL -дээр юуч бичэхгүй Continue дарж сэтгэгдэлээ бичиж болно.