Monday, January 2, 2012

Булган сумыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө

                                     2009 оны мэдээний архиваас

2009-2020  онуудад Ховд Аймгийн Булган сумыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулжээ.
Тус сум нь хоёр ч хилийн боомттой хиллэж , мянганы зам дайран өнгөрдөг энэ сумын хувьд эдийн засаг , нийгмийн хөгжлийг идэвхжүүлэх бүрэн боломж байгаа учраас энэ төлөвлөгөөндөө 70 гаруй ажлыг тусган хэрэгжүүлэхээр бэлтгэжээ

Гурван хүүхэд уулын домог


Эрт урьд цагт гурван сайхан хүүхэнтэй айлын гурван хүүхэн зуны нартай өдөр Булган голын усанд орж байхад нь адууны эрэлд явж байсан нэг залуу гурван хүүхний хувцсыг нуужээ. Гурван хүүхэн хувцасаа нуусныг мэдэж үеийн үед бид гурав энэ нүцгэн чигээрээ чиний хажууд байя.

Thursday, November 3, 2011

Дуучин Э.Батхуяг

Хайртайгаа хэлье”, Хайрыг минь хайрлаач”, “Чамгүй л болохоор”, “Аав Алтай хоёр”  хэмээх дуунуудаа үзэгч, сонсогчдод хүргээд байгаа залуу дуучин Эрдэнэбаатарын Батхуяг Ховд аймгийн Булган суманд төрж, өссөн. Дунд сургуулиа төрөлх сумандаа дүүргэж, 2004 онд  СУИС-д элсэн орж  Дуурийн дуулаач мэргэжилээр 5 жил сурч дүүргээд,   уран бүтээлээ  ард түмэндээ хүртээл болгож яваа залуу  уран бүтээлч юм.

"Торгууд захчин түмний дуулал " тоглолт үзэх