Thursday, November 3, 2011

"Торгууд захчин түмний дуулал " тоглолт үзэх




"Торгон нутаг" клубээс санаачлан "Торгууд захчин түмний дуулал " тоглолтыг үзэсгэлэнт баруун алтайн Булган , Үенч , Алтай сумын 80 жилийн ойд зориулан зохион байгууллаа.
                        Он цагийн түүхийг эр зориг , морин төвөргөөн, хөдөлмөр бүтээлээрээ сийлсэн эрхэм торгууд түмний өлгйи нутаг Ховд аймгийн Булган сумын харьяат 23 залуус нэгдэн 2007 онд "Торгон нутаг" клубыг үүсгэн байгуулсан болно.
Элгэн түмнээ эх нутгаа гэсэн тэмүүлэлтэй залуусыг зохион байгуулсан тус клуб нь төрсөн нутаг орныхоо хүн байгалийн эрхэм шүтэлцээг дээдлэх , бодит бүтээн байгуулалт хийх , оюуны хөрөнгө оруулалт хийх , өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх болон өв соёлыг дэлгэрүүлэх зорилготой.
Тус клуб нь 2007, 2009, 2011 онуудад "Бүрэнхайрхан уул"-ын тахилгын баяр наадмыг зохион байгуулсан ба 2007-2011 онд "Сорхогтан хатан"-нэрэмжит соёл амралтын хүрээлэн 280-300сая төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар  2,2 га газарт бүтээн байгуулалт хийсэн бөгаад Зоригт Увш ханы 6мерт хөшөөг босгоод байна. Өсөж өндийсөн өлгий нутаг , өстөний өмнө сөхрөөгүй өвөг дээдсийн ариун зам , өнөр түмний минь буян заяа дэлгэрэх болтугай.


                                             Гишүүд:    
"Торгон нутаг" клубын тэргүүн    Төмөрөө Алтангэрэл              
 Отгоо Батнасан
Х.Бат-Эрдэнэ        Тө.Алтангэрэл 
Д.Ганболд              Б.Пүрэвдорж
Д.Гантулга             Е.Мягмарсүрэн
Б.Мөнхбаяр          Б.Мөнхбат
Г.Эрдэнэ-Очир     Б.Мөнхтөр
Д.Энхсайхан         Х.Мартхүү 
Х.Баттөр              Та.Алтангэрэл 
Б.Мягмарсүрэн   Б.Болдбаатар
Н.Баатарцог        Б.Амгаланбадрах
Б.Гантулга            Ц.Баатархүү
   Т.Алтансүх            О.Ганбат. 



2 comments:

  1. Ymar goeiin tanidag humuus olon bn unheer Shan toglot blson. Ym shigee uulaan ehleed duusdal ni buchsen bichleg tavihgui

    ReplyDelete
  2. Уучилаарай!!! Энэхүү тоглолт нь 5-6 цагийн тоглолт болсон бөгөөд тийм бичлэг тавих боломжгүй ээ

    ReplyDelete

Та хэрвээ манай сайт -д бүртгэлгүй, эсвэл @Gmail.com -д бүртгэлгүй бол та Comment as -руу орж Name/URL -ыг сонгож Name -дээр нэрээ бичиж,URL -дээр юуч бичэхгүй Continue дарж сэтгэгдэлээ бичиж болно.