Monday, January 2, 2012

Гурван хүүхэд уулын домог


Эрт урьд цагт гурван сайхан хүүхэнтэй айлын гурван хүүхэн зуны нартай өдөр Булган голын усанд орж байхад нь адууны эрэлд явж байсан нэг залуу гурван хүүхний хувцсыг нуужээ. Гурван хүүхэн хувцасаа нуусныг мэдэж үеийн үед бид гурав энэ нүцгэн чигээрээ чиний хажууд байя.
Чи бид гурвыг харж хажууд минь бай. Чи эгч дүү бид
гуравын хэнтэй нь болзол тавихаа эр хүн болж төрсний хувьд өөрөө мэд гэж хэлээд гурван сайхан Цэнхэр уул болжээ. Гурван хүүхний хувцас нуусан залуу харамсаж өөртөө гомдож уушгаа суга татаж аваад чулуудсан нь Гурван хүүхнээс холгүй Уушиг гэдэг ганц улаан уул болж тогтжээ. Хүүгийн цогц Гурван хүүхний зэргэлдээ Өнчин хүүхэд нэртэй уул болж тогтжээ. Гурван хүүхэн нэр нь он цагийн уртад яригдсаар Гурван хүүхэд болж хувирсан домогтой гэдэг.

No comments:

Post a Comment

Та хэрвээ манай сайт -д бүртгэлгүй, эсвэл @Gmail.com -д бүртгэлгүй бол та Comment as -руу орж Name/URL -ыг сонгож Name -дээр нэрээ бичиж,URL -дээр юуч бичэхгүй Continue дарж сэтгэгдэлээ бичиж болно.