Monday, January 2, 2012

Булган сумыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө

                                     2009 оны мэдээний архиваас

2009-2020  онуудад Ховд Аймгийн Булган сумыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулжээ.
Тус сум нь хоёр ч хилийн боомттой хиллэж , мянганы зам дайран өнгөрдөг энэ сумын хувьд эдийн засаг , нийгмийн хөгжлийг идэвхжүүлэх бүрэн боломж байгаа учраас энэ төлөвлөгөөндөө 70 гаруй ажлыг тусган хэрэгжүүлэхээр бэлтгэжээ
.
Ховд Аймгийн Булган сумын удирдлагууд  сумаа хөгжүүлэх 10 жилийн мастер төлөвлөгөөгөө бизнес эрхлэгчид болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын танилцуулсан юм.
Эдийн засгийн,  нийгмийн хөгжлийг идэвхижүүлэн , үр өгөөжтэй хөгжүүлэхийн тулд орон нутгийнхаа нөөц бололцоог оновчтой ашиглана , тохиолдож байгаа саад бэрхшээлийг хамтын хүчээр давахыг төлөвлөгөөндөө тусгажээ.
Өнөөдөр Булган сум 10000 гаруй иргэдтэй. Ван , Тайж гээд Торгууд үндэстэний өвөрмөц ёс заншил , амьдралын хэв маяг , ухаан туршлагаа энэхүү мастер төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадна гэдэгтээ тэд итгэлтэй байна. 10 жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн 70 гаруй ажлынхаа эхний ээлжинд хийхээр нэн тэргүүнд хийхээр 10 ажилыг сонгоод байгаа юм байна.
Булган сумын төлөвлөж байгаагаар  Торгуудын  дуу биелэгээг хөгжүүлэх зорилгоор урлагын наадам зохион байгуулах , гурилын үйлдвэр, мах ноос ноолуур сүүний эрчимжүүлсэн сүүний фермерийн аж ахуйг байгуулах , нийтийн халуун усны барилга барих, хүнсний ногоо жимс жимсгэнэ боловсруулах даршлах , савлах дүнтүүз хийх цех ,чацарганы тос , шүүс боловсруулах цех байгуулах зэргээр төлөвлөөд байна.  Цаашдаа мастер төлөвлөгөөгөө нутгийнхаа бизнес эрхлэгчид болон төрийн түшээдийнхээ дэмжлэгээр хэрэгжүүлж аймгийн бусад сумдуудад хуваалцах төлөвлөгөөтэй байгаа мэдэгджээ. 
Дүрстэй мэдээ үзэх>> 

No comments:

Post a Comment

Та хэрвээ манай сайт -д бүртгэлгүй, эсвэл @Gmail.com -д бүртгэлгүй бол та Comment as -руу орж Name/URL -ыг сонгож Name -дээр нэрээ бичиж,URL -дээр юуч бичэхгүй Continue дарж сэтгэгдэлээ бичиж болно.