“Хайртайгаа
хэлье”, Хайрыг минь хайрлаач”, “Чамгүй л болохоор”, “Аав Алтай хоёр”
хэмээх дуунуудаа үзэгч, сонсогчдод хүргээд байгаа залуу дуучин
Эрдэнэбаатарын Батхуяг Ховд
аймгийн Булган суманд төрж, өссөн. Дунд сургуулиа төрөлх сумандаа
дүүргэж, 2004 онд СУИС-д элсэн орж Дуурийн дуулаач мэргэжилээр 5 жил сурч дүүргээд, уран бүтээлээ ард түмэндээ хүртээл болгож яваа залуу уран бүтээлч юм.